Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллоор тэмдэглэдэг хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр нь энэ жил бүх нийтээр амрах өдрүүдээр тооцогдож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулагдсан байна. Тиймээс 2025 оны хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр амарч, сар шинийн баяраа тэмдэглэх учиртай.
Тус баяр энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдрүүдэд 2025 оны 03 дугаар сарын 1, 2-нд тохиохоор байна. Иймд энэ жил сар шинийн баярыг шинийн 2, 3-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх нь.
Харин шинийн 4 буюу 2025 оны 03 дугаар сарын 03-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил хэвийн явагдана. Энэ нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа эргэн хэвийн горимд шилжих бөгөөд иргэдэд төрийн үйлчилгээ, ажил хэрэгч үйл явц хэвийн үргэлжлэх юм.
Баасан гаригт ажиллаж, хагас, бүтэн сайнд амран, даваа гаригт ажил орно.
Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагуудын хувьд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ нийцүүлэн зохицуулах боломжтой юм. Төрийн бус байгууллагууд болон хувийн компаниуд өөрсдийн нөхцөл байдлаас хамааран эдгээр өдрүүдийг ямар нэгэн өөрчлөлт хийхгүйгээр, эсвэл нэмэлт амралтын өдрүүдтэй байж болохоор байна.
Цаашид баяр ёслол болон тусгай өдрүүдийн зохицуулалтыг илүү үр дүнтэй болгох үүднээс, ажлын өдрийг амралтын өдрөөс шилжүүлэх, нөхөн амраах зэрэг зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байгаа юм.
Иймд сар шинийн баярыг зөв зохистой тэмдэглэж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа эрч хүчтэй, тасралтгүй үргэлжилсээр байх болно. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, зохицуулалт нь иргэдийн ажил амьдралд тааламжтай нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна.