Цаг үеийн мэдээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр Улсын хошой аварга малчнаар шалгарсан Төв аймгийн Алтанбулаг сумын Замт багийн малчин Сүнрэвийн Мэндбатын гэр бүлд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

С.Мэндбат нь 40 орчим жил мал маллаж, эрдэнэт мал сүргээ 4 төрөлд өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, мал аж ахуйн салбар, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

С.Мэндбат нь улсын аваргын амжилтаа ахиулан олон жилийн хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, Алтанбулаг сумынхаа 2 дахь "Улсын хошой аварга малчин"-аар шалгарлаа. 

Таны сурталчилгаа