Цаг үеийн мэдээ

Олон улсын тодотголтой цөөхөн баяруудын нэг бол бүхий л ертөнцийн оршихуй болсон охид бүсгүйчүүддээ зориулсан баяр байдаг билээ. Энэ л өдөр ачит ижийдээ, хайртай бүсгүйдээ, өхөөрдөм охиддоо талархлаа илэрхийлж, хайраа зориулах өдөр. 

Тэгвэл энэ цагийн хит уран бүтээлүүдийн эзэд болох СТА дуучин Г.Даваадалай, СТА дуучин Ө.Бохьшарга нар “Ижий тандаа баярлалаа” хамтарсан тоглолтоо зохион байгуулах гэж байна.  Дуулсан дуу бүрээ хит болгож чаддаг авьяаслаг уран бүтээлчдийн ганцхан удаа болох тоглолтоор хайртай эмэгтэйчүүддээ амжиж бэлэг бариарай. 

Ятгын ялгуун эгшиг, цоглог залуусын эрчимт хэмнэл, ачит ижийгээ хайрлан дуулах агшин хором бүр нь үнэ цэнэ агуулах энэхүү тоглолт ээж таны, бүсгүй таны баяр дээр баяр нэмэх нь дамжиггүй ээ.

“Ижий таньдаа баярлалаа” тоглолтод 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 14:00 цагт UB паласын концертын танхимд ганцхан удаа болно.  

Тоглолтын тасалбарыг UB паласын билетийн касс, Ticket.mn-ээр худалдаална. 

Монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа эрхэм үзэгчид та бүхэн Unilive 88, DDish live 900 тусгай төлбөрт сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой. 

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9494-1909, 8064-1909 дугаараас лавлаарай. 

Таны сурталчилгаа