Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сүмбэ багийн “Жавхлант” гэдэг газарт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 23:52 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 400 боодол өвс шатаж байсныг унтраасан байна.