Энэ жилийн "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баяраар шиний нэгний өдөр тохиохгүй. Мөн шинийн 2,3-ны өдөр амралтын өдөр таарж буй. Тиймээс олон нийтийн зүгээс сар шинийн баяраар Бүх нийтээр амрах тухай хуулийн дагуу амралтын өдөр таарж буй өдрүүдийг ажлын өдөр шилжүүлж амраах тухай хүсэлтийг гаргаад байгаа юм. Тодруулбал, 11 11 төвд долоо хоногийн байдлаар нийт 257 иргэн сар шинийн баяраар амрах өдрүүдийн талаар санал гомдол гаргасан аж.
Тэгвэл Засгийн газрын энэ лхагва гарагийн хуралдаанаар энэ жилийн сар шинийн баярын амралтын өдрийг хуульд харшлахгүйгээр сунгах асуудлаар хуралдаж шийдвэр гаргахаар болжээ.
Баттулга
2025-02-24
Манай ЗГ ямар үед 257 иргэний санал хүсэлтийн дагуу хуралддаг ямар үед 200000 ; 300000 иргэний саналыг авч хэлэлцдэггүй усанд хаясан чулуу шиг болгодог юм бэ ???????
2025-02-24
Хэ хэ. Шийдвэр гаргахаасаа өмнө асуу л даа. Онигоотой юм.
Арл түмэн
2025-02-24
Ийм ойлгомжтой зүйл дээр заавал ард иргэдынхээ бухимдал, хүсэлт авч бж шийддэгээ одоо өөрсдийгөө ямар мэдлэгтэй хүмүүс вэ гэдгээ харуулаад бгаа юм биш үү. Заавал ард иргэдээ бухимдуулах хэрэг юу бнаааа. Ёстой мэдэхгүй ээ бид ер нь ямар нийгэмд амьдраад бгаа юм ?????? Хэнээр удирдуулаад бгаа юм Энэ ерөнхийлөгч, сайд ууд ер нь монгол хүмүүс мөн үү Бүүр эргэлзээ төрчлөө
2025-02-24
Олон хоногийн хэрэггүй дээ. Өмхийрч муудсан махандаа хордоод ямар олиг байсан юм. Хүүхдийн өвчлөл ч их байна.