Цаг үеийн мэдээ

Лос Анжелес 2028 Олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нар өнгөрсөн өдрүүдэд сонгогдож 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах эхний том  тэмцээний бэлтгэлдээ өнөөдрөөс эхлэн гарч байна.

ҮШБ-ийн эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар:

ОУХМ Д.Гомбодорж 

Дасгалжуулагчдаар:

ОУХМ Ж.Чулуунбат 

ОУХМ, ОУ-ын шүүгч Г.Амархүү

Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар:

ОУХМ С.Сүхбаатар 

Дасгалжуулагчдаар:

МУГТ Б.Одончимэг 

ОУХМ Ө.Ууганбаяр нар тус тус сонгогдож ажиллахаар боллоо.

Мөн ҮШБ-ийн түүхэнд анх удаа эмэгтэй багш ажиллах болсон нь энэ удаагийн сонгон шалгаруулалтын онцлог болов.

Таны сурталчилгаа