Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу ням гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський хэвлэлийн хурал зохион байгуулжээ. Энэ үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Трампын нэхэж байгаа 500 тэрбум  долларын өр бол өмнөх ерөнхийлөгч Жо байден тухайн үед буцалтгүй тусламж хэмээн олгосон 100 орчим тэрбум доллар үүнийг буцаан өгөх үндэслэлгүй гэжээ. Хэрэв Трампын тулгаж байгаа шаардлагыг зөвшөөрвөл Украинчууд асар их өрөнд орно. Тиймээс хэрхэвч  үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ ерөнхийлөгч Володимир Зеленський энх тайвныг тогтоохын тулд ерөнхийлөгчийн суудлаасаа огцроход бэлэн гэдгээ энэ үеэрээ мэдэгдсэн байна. Харин ерөнхийлөгч Трамп Украин улсаас авах ёстой 500 тэрбум долларынхаа оронд авч болох бүхий л зүйлийг авна гэж өнгөрсөн бямба гарагийн хэвлэлийн уулзалтын үеэр мэдэгджээ. 

ЭХ СУРВАЛЖ: CNN NEWS

Таны сурталчилгаа