Цаг үеийн мэдээ

Монголчуудын үндэсний баяр Цагаан сарын дараа хүмүүс засал номоо хийлгэдэг. Уншуулах ном нь ямар утга учиртайг Гандантэгчинлэн хийдийн эх сурвалжтай танилцуулж байна.

Алтанганжур-Энэ ба хойт насны буянд ֩өлзий хутгийн цог бадраах, санасан хэргээ сэтгэлчлэн бүтэх 

Алтангэрэлийн даллага-Эдээр элбэг баян байлгах, буян хишиг хуруулахад 

Авидын чого-Нас нөхчигсөд болон аливаа хүн амьтны насыг уртасгах, насан хишиг нэмэх, энэ ба хойт насны буянд 

Арван гурван сан-Бузар арилгахад 

Дөрвөн уулын сэржим-Дөрвөн уулын лус савдгаас буян хишиг гуйж тахил өргөх,

Дүгэр-Ган зуд, газар х֩өлдөх, өвчин эмгэг, цагаан хэл аманд 

Дудог-Шулмас буцаахад тустай 

Дуншиг-Нүгэл хилэнц арилгах мөргөлийн ном 

Жагчироралба-Сундуйд буй заслын ном 

Жагчу-Энэ ба хойт насны буянд, санасан бүх зүйл бүтээх, буян 

Жайвий ламрин-Сайн төрөлд 

Жамбын чого-Энх амгалан амьдрах, нас уртасгах, буян хишиг дэлгэрүүлэх 

Арван хангал-Хийморь тэтгэх, ад зэтгэрээс аврах, зовлонгоос хагацуулж, зуурдын үхлийг зайлуулна

Ариун сан-Аливаа бузрыг арилгахад 

Аюуш-Охор богино насыг уртасгаж, өвчин эмгэгээс ангижруулах 

Аюушийн чого-Энх амгалан амьдрах, нас уртасгах 

Аян замын ерөөл-Аян замын ֩өлзий өгөөмөр, замын барцад aрилгах 

Балган дон аан сэржим-Хулгай, бузрыг зайлуулахад өргөнө 

Бизьяагийн дончид-Нас уртасгах, буян хишиг арвижуулахад 

Буман соцын дой-Буман сац дэлсэх засал 

Бумчин-Хүүхэд тогтоох, өвчингүй байлгах, буян хураах, Жадамба уншуулсны буян хураана 

Бурхан багшийн налчиг-Хүүхдийн ֩өвчин, хүүхэд айж цочиход, аливаа архаг доройтсон ֩өвчтөнд 

Бүжинлхам -Хүүхэд, эхчүүдэд /хүүхэд заяах бурхан 

Бурханд түй өргөх-Бузар гай, арилгах угаал 

Гаптойжинад-Энх амгалан амьдрах, нас уртасгах, хормойн дон шүглэгсдэд, хулгайд сайн

Ганс -Сахиусанд даатгах 

Гандан лханжаа-Залбирал бишрэл үйлдэхэд 

Ганжидын додов-Найман гэгээний магтаал 

Ганшигууд-Наминчлал үйлдэх, сахиусанд даатгах 

Говийн лхан аа-Айлын жил болгоны тахилга, айлын заяа таван тэнгэрийг тахина, буян заяаг тэгшилнэ, ажил үйлс бүтээж, хүний сүлд хийморийг сэргээнэ 

Гомбо /идээтэй/-Хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцдаас ангижруулахад уншдаг 

Гомбын чогчид-Гомбо нь их төрөлхтний эзэн хийд хуврагуудад тохиолдох саад бэрхшээл, хямралыг арилгахад уншдаг 

Гонгор /идээтэй/-Буян хишиг дэлгэрүүлэх, эд барааг баяжуулдаг 

Гурван гүрэм-ͨөвчлөх, үхээрээс бузартах, хулгай, дээрэмд өртөх, гай барцдыг арилгахад Гүнрэгийн лхого-֨Өнгөрсөн хүнд, Гүсүнтүгийн мандал, үргэлж сайн сайхан байх, сайн сайхныг бурханд даатгах, 

Дагийжанчив-Ажил, зорилго бүтэхэд ба жирэмсэн төрөх эхчүүдэд уншина 

Дадогсэрсум-Ажил үйлс бүтээхэд 

Дамдин чойжоо-Догшин сахиусын нэг. Буян бүтээхийн үүднээс урин залж хүндлэл үзүүлдэг заншилтайщ 

Дамчой бадгар-֨өвчин эмгэгт, өвчнөөс аврахад 

Дарь-Эхийн даллага /идээтэй/-Ажил үйлс бүтээхэд 

Дарь-Эхийн сан-Ажил үйлс бүтээхэд 

Дарь-Эхийн мандал шива-Ажил үйлс бүтээхэд, жирэмсэн эхчүүдэд 

Догсүм-Барцад арилгах, үйл бүтээх, хийморь сэргээх заслын 

Доди галсан-Буян арвижуулах, өвчин зовлонгоос ангижруулах, нас буянаа уртасгах, үйлдсэн хилэнц нүглээ наманчлах, хийморь өөдрөг байлгах ба хойд төрөлдөө сайн төрөл олохын тулд айлтгуулдаг 

Дорж зодва-Муу зүуд, совин татах, аюул ослоос хамгаалах, гурван муу заяанаас гэтэлгэх 

Дөрвөн уулын сан-Газар лус аргадах, дөрвөн уулан сан тавьж, газар дэлхийг баярлуулах 

Жамсран /идээтэй/-Бүхий л аюул ослоос хамгаалах, дайсныг номхотгож, хамаг амьтанд тус бүтээлгэхээр айлтгуулдаг 

Жамсрангийн сэржим-Аюул ослоос хамгаална 

Жамсрангийн чогчид-Жамсран бурхны шашныг сахих, Манзушир бурхны хувилгаан. Шашны бадран мандахад 

Жанагтагдог-Харш жилтний засал, хар хэл ам, мэнгэ суудал засуулахад, таван их цөвүүн цагийн аюул гамшиг нүүрлэсэн үед эх эцгийн гай үр хүүхдэдээ, хүүхдийн гай эх эцэгтээ, эхнэрийн гай нөхөртөө, нөхрийн гай эхнэртээ, ах дүүгийн гай, ноёд түшмэдийн гай, харийнхны хорлолуудын хар хэлхээг тасалдаг 

Жанлавцогзол-Эв найрамдалтай, сайн сайхан амьдрахад барцад арилгахад 

Жүгдэр-Ган зуд, газар хөдлөх, өвчин эмгэг, цагаан хэл аманд 

Загдзүсүм-Хүүхдийн энх тунх хөгжихөд 

Замбал-Найман Намсрайн нэг. Баяжуулдаг 

Зандой-Жамсрангийн өмнөөс хийдэг гүрэм 

Заслын найман ном-Суудал, мэнгэ, гай барцад, жил, сар, муу өдрүүдийн засал 

Зургаан ерөөл-Хамаг бүхнийг өөдрөг сайн байлгах, энэ ба хойт насны зам мөрийг засна 

Намхай нямбуу-Суудлын өнцгийн засал 

Нанжид-Заслын ном 

Ногоон Дарь-Эх-Aливаа саад тотгорыг зайлуулж, аж амьдралыг сайжруулах, ямарваа ажил үйл түргэн бүтээх, 404 зүйлийн өвчин түргэн эдгэрэх, муу юм зүүдлэх, худалдаа наймаа ашигтай болоход тустай 

Нурзад-Түргэн хугацаанд ажил үйлс бүтээх, аюулаас аврах, сахиусанд даатгах 

Оройн ерөөл-Хойт насны буянд, амьдын буян үйлдэх 

Оточ-Эрүүл байлгах, өвчнөөс аврахад 

Очирваань-Аюул осол, гай барцдаас авран хамгаална 

Очирдарь бурханд түй-Очирдарь бурханаас аврал эрж мөргөх 

Сандуйн жүд-Осол аюул бүхнээс зайлуулахад 

Санжид-Энэ ба хойт насны буянд

Санжид молом-Энэ ба хойт насны буянд 

Санжид моломын сэржим-Аюул осол, хулгай дээрмээс сэргийлэх 

Сан сэржим-Аз хийморь дэлгэрүүлэх 

Сонгоод тойдол-Цаг бусын үхэл, зуурдын аюулаас аварна. Хулгай худлыг номхотгоход 

Сундуй-Бүх төрлийн засал 

Туй-Сайн сайхныг бурханд даатгах бадруулах 

Хийморийн сан-Хүний хийморь сэргээх, цог золбоог бадруулах,

Улаан юм-Өвчин эмгэгийг илаарьшуулах, айлын цээр арилгахад барцдыг тогтоох, өвчин зовлонгүй урт наслахын билэг тэмдэг 

Цагаан Дарь Эх-Үйлс бүхнийг ариунаар бүтээх, насны барцдыг тогтоох, өвчин зовлонгүй урт наслахын бэлэг тэмдэг болгон айлтгадаг  

Цагаан өвгөний сан-Нас буян арвижуулах, адуу малын өвчин хулгай дээрэм хаах, хө֩вгүүн хүсэх, тοгтоох, санасан хэрэг үйлс бүтээх, саад тотгор, өвчин эмгэгийг, бүх төрлийн засал.

Таны сурталчилгаа