Сар шинийн баярын амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын 3182 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын 3182 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал,
Явган эргүүлд 1172 алба хаагч,
Хамгаалалтад 360 алба хаагч,
Замын зохицуулалтад 1230 алба хаагч, нийт 3182 алба хаагч 224 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэх юм.