Нийслэлийн Онцгой байдлын газрын 2025 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хүйтний улиралд усны гүнд шумбах, эрэн хайх, аврах ажиллагаа”-ний дадлага сургуулийг 2025 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний Аврах бригадын хээрийн сургалтын төв, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Хилэм Ост” ХХК-ийн Загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа.
Алба хаагчид ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх чадавх, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, 8-10 метрийн усны гүнд тус бүр 4-8 удаагийн шумбалт хийж, усны гүнд биеийн даралтыг тэнцвэржүүлэх, зогсолт хийх, усны орчинд дохиогоор ажиллах мэдлэгээ дээшлүүлсэн юм.
Сургалтад Аврах ангийн 30 гаруй алба хаагч хамрагдлаа.