Dark Light
Спорт | 2026-09-29

КАЗАХСТАНЫ ХӨНГӨН АТЛЕТИКЧ АЗИЙН НААДМЫН АЛТАН МЕДАЛИА ХУРААЛГАВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | REUTERS/Chalinee Thirasupa

Японд зохион байгуулагдаж Азийн наадмын спорт алхалтын төрөлд хамгийн эхэнд барианы шугамыг давсан Казахстан улсын тамирчин Ясмина Токсанбаевагийн амжилтыг цуцалж, алтан медалийг нь хураах шийдвэрийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (World Athletics) гаргажээ.

Тус мэдээллийн эргэн тойрон дахь гол үйл явдлуудыг нэгтгэн хүргэвэл:

Казахстан улсын Үндэсний олимпын хорооноос мэдээлснээр Ясмина Токсанбаевагийн уралдаанд өмссөн гүйлтийн гутал буюу кроссовк нь Олон улсын хөнгөн атлетикийн холбооны албан ёсны зөвшөөрөгдсөн гутлын жагсаалтад (реестр) багтаагүй байжээ. Хөнгөн атлетикийн гуталд тавигдах олон улсын шинэ журам 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос эхлэн хэрэгжиж, бүх холбоодод үүргийг нь албан ёсоор хүргүүлээд байсан аж.

Тэрээр 9 дүгээр сарын 27-ны уралдаанд 3 цаг 22 минут 20 секундээр барианд орж, Хятадын тамирчныг даруй 4 минутаар түрүүлэн барианд орсон боловч Хятадын талын гаргасан эсэргүүцлийн дагуу ийнхүү амжилтыг нь цуцлав. Тамирчин одоогийн байдлаар шүүгчдийн зөвлөлд давж заалдах гомдол гаргаад байна.

Уг шийдвэрийн дагуу алтан медалийг Хятадын тамирчин Даньцзэн Цюйцзун (3:26:09), мөнгөн медалийг түүний нутаг нэгт Ма Ли авсан бол хүрэл медалийг Японы тамирчин Юкико Уменод тус тус шилжүүлэн олгохоор протоколд өөрчлөлт оруулжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19