2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эерэг хандлага нэмэгдэх бөгөөд бусад хүмүүс ч гэсэн таныг дагаад эерэг сэтгэлгээтэй болдог гэдгийг сана. Дур булаам байдал тань бүхэл өдрийн турш гэрэлтэх болно. Урам нь хугарч сэтгэлээр унасан үед ч өөрийгөө бусдад зөв илэрхийлснээр эерэг үр дүнд хүрч чадна. Хамтран ажиллагсдын хандлага таны үзэл баримтлал, итгэл үнэмшлээ хэрхэн дагаж байгаагаас хамаарах болно.
Үхэр: Хаана ч байсан өөрийн бүх боломжоор нөхөрсөг байхыг хичээ. Гэхдээ өөрийгөө хэт хүчлэн жүжиглэх хэрэггүй. Ажил хэргийн бичиг баримт болон бараа материалтай ажиллахдаа болгоомжтой ханд. Эрсдэл гаргалгүй хянуур бай. Алдаа эндэгдэл гарвал эд хөрөнгөний хохирол амсаж магадгүй. Тайван орчинд бясалгал хийх, эмийн бус эмчилгээний арга ашиглах зэрэг нь өөрийгөө тайвшруулахад туслах болно.
Ихэр: Улс төр, нийгмийн асуудлууд өмнөхөөсөө илүү таатай байна. Өнгөрсөн болон ирээдүйн зааг дээр таны сонголт байна. Тэвчээртэй бай. Ихэнх цагаа судалгаа хийхэд зориул. Бусадтай сайн холбоотой байвал ямар үед юуг анхаарахаа сайн ойлгож авна. Заримдаа сэтгэл хоёрдож, юу хийхээ мэдэхгүй байх үед найз нөхөд л туслах тул тэдэнтэйгээ ойр бай. Хуучны харилцаа холбоогоо сэргээ. Удахгүй та илүү сайхан зүйлсийг мэдрэх болно.
Мэлхий: Хатуу чанга зарчим болон сайн туршлага нь эмх цэгцтэй байдлыг бий болгоно. Төлөвлөгөө гаргах, цалингаа нэмүүлэх талаар дарга удирдлагатайгаа ярилцахад тохиромжтой үе. Үр өгөөж, ашигтай байдал нэмэгдэх нь таны хувьд санасан зорьсондоо хүрэхэд тусална. Таны зөн билиг хурц байх нь бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх боломж өгнө. Тэсвэр тэвчээртэй хүлээж байж, шийдвэр гаргавал зөв замаар явна.
Арслан: Хувь заяандаа бүү бухимд. Хямралтай үед дэмий зүйлд бусдад дүр эсгэж харагдахын төлөө мөнгө үрэх хэрэггүй. Өөрийн хичээл зүтгэлээр амьдралаа дээшлүүл. Боломжтой бол бусдад тусал. Хэсэг зуур ажил үүргээс зугтаж, цагийг зугаатай өнгөрүүлэх нь сайхан боловч танд удахгүй хүнд даалгавар авчрах болно. Өөрийн хийж бүтээх гэж зорьсон зүйлдээ хэрхэн яаж хүрэх тухайгаа үргэлж бодож байвал үр дүнд хүрэх болно. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Тоохгүй орхисон өвчин байвал түүндээ яг одоо анхаарал тавь. Өмнө нь завгүй байсан бол одоо эрүүл мэнддээ цаг гаргахыг зөвлөж байна.
Охин: Нийгэмд сөрөг үйл явц идэвхжих болно. Зарим саад бэрхшээлээс болж таны ажил удаашрах бололтой. Чухал ажилдаа өөрчлөлт хийх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Ямар ч үед сэтгэлээр унах хэрэггүй. Санхүүгийн байдлаас болоод зарим мөрөөдлөө хойшлуулах хэрэгтэй болно. Амьдрал ахуйдаа материаллаг өөрчлөлт хийхдээ тайван хандаарай.
Жинлүүр: Өнөөдөр таны бүтээлч байдал өндөр байх бөгөөд од эрхэс эрч хүчийг тань сэргээнэ. Энэ өдөр та үнэхээр олны анхаарлын төвд байх төлөвтэй. Тиймээс үг хэллэг, биеэ авч явах байдалдаа ихээхэн анхаар. Аль болох эелдэг, уриалгахан байхыг хичээ. Найз нөхдийн харилцаанд хүлээцтэй, ухаалаг зан чанараа харуулах нь чухал байна. Ихэнх хүмүүс төгс харилцааны эрэлд гарах бололтой. Гэхдээ энгийн амьдрал дээрх жирийн учралуудыг тайван хүлээж авснаар сэтгэл санаа сайхан болно гэдгийг санаарай.
Хилэнц: Өнөөдөр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө хүчтэй байх бөгөөд таныг хувийн амьдралдаа анхаарал тавихыг шаардана. Хайр дурлалын харилцаандаа хэт түрэмгий хандвал энэ харилцаа нэлээд хүндрэх болно. Хэдийгээр өнөөдөр бүх зүйл төлөвлөснөөр болохгүй ч бүх зүйлийг шинэчлэхийг хичээ. Гэр бүлийн асуудлаа аль болох сайнаар шийдэхийг хичээ. Үдшийг хайртай хүнтэйгээ өнгөрүүл. Орчноо дээд зэргээр бүрдүүлж сайхан сэтгэгдэл төрүүл.
Нум: Сэтгэл хөдлөл ихтэй байх бөгөөд таны хүсэл тэмүүллийг өдөөх хэн ч бай эрч хүчийг тань гайхах болно. Гэхдээ таны ажлын газарт болон олон нийтийн үйл ажиллагааны үеэр бий болсон харилцаанд хэт сэтгэл хөөрөл аюул тарихаар байна. Хэлэхээсээ илүү хийх нь таны санааг бодит болгоно. Ийм үед хэлэх үгээ сайн хянаарай. Оюун ухаанаа сэтгэл зүрхэндээ бүү захируул.
Матар: Хамт ажиллагсадтайгаа маргалдаж, зөрчилдөхөөс зайлсхий. Өөрийн бодсон сэжиг таамаг төдий зүйлд итгэн, бусад хүмүүстэй маргалдах хэрэггүй. Хурц үйл явдал нэгэнт үүсэх юм бол учрыг нь олох гэж гүйгээд ч нэмэргүй. Хичээл зүтгэл чинь талаар өнгөрч, өөрийгөө ядраах болно. Эрүүл мэнддээ онцгой анхаар.
Хумх: Ойрын үед хэрэгжүүлэх гэж хичээсэн боловч чадахгүй байгаа зөв дэглэмээр амьдрах төлөвлөгөөгөө эхлүүл. Эрүүл хоолны дэглэм болон чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн чухал үе. Өөртөө хариуцлага хүлээлгэ. Гаргасан цагийн хуваарьдаа түүртэх хэрэггүй. Сэтгэл зүйгээ эхлээд бэлдсэн бол тийм их саад гарахгүй. Архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхдээ болгоомжтой бай.
Загас: Өнөөдөр ямар нэг бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжгүй өдөр байх болно. Ямар нэг буруу ташаа мэдээллээс болж үл ойлголцол үүсэх магадлалтай. Чухал шийдвэр гаргахаа түр хойшлуулахыг од эрхэс зөвлөж байна. Хайртай хүн тань зугаа цэнгэлд анхаарал хандуулж гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа мэт санагдах болно. Энэ талаа харилцан эсрэг саналтай байвал сайн ярилцаж, гэр бүлийн харилцаандаа хариуцлагатай хандах ёстойг ойлгуул.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









