Гадаад улсын зарим этгээд өөрсдийгөө “Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажилладаг, их хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт олгоно” гэж иргэдийг мэхэлж, эд хөрөнгийг нь залилан авч, улсын хилээр гарч зугтах гэж байсныг тогтоон энэ оны 09 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн алба хаагчид таслан зогсоолоо.
Тодруулбал, Иргэн Т нь гадаад улсын 2 иргэнтэй танилцаж, улмаар хөрөнгө оруулалт авах зорилгоор 250 мянга орчим ам доллар буюу 900 сая орчим төгрөг шилжүүлэн залилуулсан гэх гомдлын дагуу шалгалтын ажиллагааг явуулж, уг хэргийн холбогдогч болох гадаад улсын иргэдийг саатуулан шалгаж байна.
Энэ оны эхний 9 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бизнесийн хөрөнгө оруулалттай холбоотой 63 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, гадаад улсын иргэн холбогдсон байж болзошгүй 2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан 5 хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.
АДМИН







Нийгэм



