Цаг үеийн мэдээ

2020.02.25 МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР 

Үс засуулбал : Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх : 07.42 - 18.29

Барилдлага : Арвидах   

Шүтэн барилдлага : Тийн мэдэхүй

Суудал : Төмөр 

Аргын тооллын 2 сарын 25. Ангараг гараг. Билгийн тооллын 2. Шувуун хошуут одтой шар нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах,  зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх, үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Таны сурталчилгаа