Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоол, Улсын онцгой комиссын 5 дугаар хуралдаан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн А/52 дугаар тушаал, бүсчлэн хаах төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд 829 цагдаагийн алба хаагч 362 тээврийн хэрэгсэлтэй 336 цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Аймаг, сум, баг, хотын замыг хяналтад бүрэн авсан бөгөөд 2020.02.23-ны өдрийн 21:00 цагийн байдлаар 639 тээврийн хэрэгслээр 1249 иргэн дамжин өнгөрлөө.
Иргэд маань замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж байгаа талаар нэгдсэн ойлголттой байгаа бөгөөд эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх нь иргэн бүрийн үүрэг гэдгийг маш сайн ухамсарласан байна.
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандаж байгаа иргэд, олон нийтдээ цагдаагийн байгууллагын зүгээс талархал илэрхийлье.