Цаг үеийн мэдээ

2020.02.26 ЛХАГВА ГАРАГ 

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР 

Үс засуулбал : Эд мал баялаг төгөлдөр болно

Наран ургах, шингэх : 07.40 - 18.30 

Барилдлага : Рашаан 

Шүтэн барилдлага : Нэр өнгө 

Суудал : Огторгуй

Аргын тооллын 2 сарын 26. Буд гараг. Билгийн тооллын 3. Могойг хүлэгч одтой шарагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 

Таны сурталчилгаа