Цаг үеийн мэдээ

2020.02.27 ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР 

Үс засуулбал : Бие эрхтний хүч сайжирна 

Наран ургах, шингэх : 07.38 - 18.32 

Барилдлага : Үл зохилдох 

Шүтэн барилдлага : Төрөн түгэхүй 

Суудал : Ус 

Аргын тооллын 2 сарын 27. Бархасвадь гараг. Билгийн тооллын 4. Дэлгэрүүлэгч одтой цагаан хулгана өдөр. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 

Таны сурталчилгаа