Өнөөдөр Нийслэлийн Онцгой комисс хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Тодруулбал хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хуваарьт шилжүүлж, төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүй байхыг үүрэгдсэн.
Тодруулбал нийтийн тээврийн автобус өглөө 06:00-10:00 оройд 17:00-21:00 хооронд үйлчлэхээр болжээ. Нийслэлийн нийтийн тээвэр тусгай хуваарийн дагуу бүх чиглэлд үйлчилнэ.
Мөн эдгээр өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт хэвийн үйлчлэх юм байна.