Цаг үеийн мэдээ

 Хонь

 

Жилийн хоёрдугаар хагаст тэдний ашиг орлого арвин байх магадлалтай. Гэсэн хэдий ч та ирэх жилийн тавдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд хүртэл санхүүгийн тал дээр шийдвэр гаргахдаа болгоомжтой байгаарай. Эс бөгөөс тодорхой хэмжээний хохирол амсаж мэднэ. 

 

Үхэр 

 

Санхүүгийн хувьд 2020 он Үхрүүдэд ээлтэй байх нь ээ. Гавьяа шагнал хүртэж, боломжийн ашиг орлоготой байхыг од эрхэс дуулгаж байна. Ирэх жил гэр бүлийнхэн эсвэл дотнын найз нөхөдтэйгөө хөрөнгө мөнгөний асуудлаас болж, хэл ам хийхээс сэргийлээрэй. 

 

  Ихэр 

 

2020 онд Ихрүүд үрэлгэн зандаа хяналт тавьж, мөнгөө хуримтлуулж чадвал, ирэх жил олз омог ихтэй байж чадна. Оны сүүлээр мөнгөний яаралтай хэрэгцээ гарч мэдэх тул шинэ он гармагц мөнгөө сайтар хуримтлуулаарай.

 

Мэлхий 

 

Мэлхийнүүд энэ жил сугалаагаар багагүй хэмжээний мөнгө хожих аз завшаантай байна. Жилийн хоёрдугаар хагасаас эхлэн орлогын үүд нээгдэж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх болно. Харин мөнгөө бодлогогүй үрэхээс сэргийлээрэй.

 

Арслан 

 

Таны бэлэн мөнгөний урсгал тогтвортой байх боловч, дараагийн нэг эсвэл хэдэн сарын турш таны санхүү бага зэрэг асуудалтай байж мэдэх нь. Энэ нөхцөлд мөнгөө аль болох хэрэггүй зүйлд зарцуулахгүй байхыг хичээгээрэй. Арслан бага зэргийн үрэлгэн зангаа хянаад явахад санхүүгийн асуудалд орохгүй.

 

Охин 

 

Энэ жил Охины ордынхны мөнгө санхүүгийн нөхцөл байдал ерөнхийдөө сайн байх нь.  Дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн мөнгөний урсгал огцом сайжирна. Энэ үеийг ухаантайгаар ашиглаж, ухаалаг шийдвэр гаргахыг хичээгээрэй. Гэр бүлийн зардал ирэх жил ихсэх хандлагатай байгаа ч, энэ нь таны санхүүд тэгтлээ их нөлөө үзүүлэхгүй. 

 

Жинлүүр 

 

2020 оны эхний 3 сард таны санхүү ээдрээтэй байх нь. Та магадгүй хүндхэн алдагдал хүлээх эсвэл тооцоолсноосоо илүү их мөнгө зарлагадаж мэднэ. Гэхдээ энэ нь таныг дахин санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадахгүй гэсэн үг биш юм. Таны хичээнгүй байдал таныг ахин санхүүгийн эр чөлөөнд хүргэнэ.

 

Хилэнц

 

 2020 оны мөнгө санхүүгийн нөхцөл байдал Хилэнцүүдийн зарлагаас шууд хамаарна. Тэгэхээр аль болох хэрэгтэй зүйлд мөнгөө зарцуулж, ухаалаг байхыг од эрхэс сануулж байна. Гэхдээ дуртай зүйлээ худалдан авахаас тэр бүр татгалзаад байх хэрэггүй л болов уу. Гол нь ухаалаг зарцуулалт.

 

Нум 

 

Энэ жилийн турш таны санхүүгийн байдалд ямар ч төвөг учрахгүйгээр зогсохгүй, найдвартай байна. Таны мөнгөний урсгал бодож байснаас чинь илүү ихээр нэмэгдэнэ. Харин хэрэгтэй нэгэнд тусламжийн гар сунгахаас бүү татгалзаарай. Тэгвэл мөнгөний тэнгэр таныг ахин ивээх болно.

 

Матар 

 

2020 онд Матруудыг мөнгө санхүүтэй холбоотой багагүй хэдэн сорилтууд хүлээж байна. Зарим нь жилийн дундуур тохиолдох ба та магадгүй мөнгөний гачигдалд орж мэдэх юм. Асуудалтайгаа нүүр тулахаас бүү зайлсхий. Хэдийгээр мөнгөний асуудал таны урдах замд саад болох ч, мэдээж та гарах арга зам хайж олно. 

 

Хумх 

 

Ашиггүй зарлагууд ирэх жил Хумхуудыг санхүүгийн хүндхэн асуудалд оруулна. Иймээс зарцуулж буй мөнгөндөө хяналт тавьж, тодорхой, шаардлагатай гэсэн зүйлсэд мөнгөө үрээрэй. Гэхдээ хичээнгүй байдал тань таныг санхүүгийн таагүй байдлаас аврах болно.

 

Загас

 

Өөрийнхөө тооцоолж төлөвлөснөөс арай их мөнгийг ирэх жил үрэх төлөвтэй байгаа учраас төлөвлөгөөнийхөө дагуу мөнгөө зөв зүйлд зарцуулахыг од эрхэс анхааруулж байна. Харин уг төлөвлөгөө таны олон жилийн мөрөөдөл бол мөрөөдлөө биелүүлэхдээ гар татах хэрэггүй л болов уу. Таны сонголт л мэдэх хэрэг.

 

 

Таны сурталчилгаа