Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээг хэлэлцэж байгаа аж. 

 

Хоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын Онцгой комиссоос БНХАУ руу гаргах нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх шийдвэрийг гаргаад байсан ч бэлтгэл, нөхцөл хангаагдаагүй тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл хойшлуулаад байсан.

 

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эрсдлээс хамгаалж нүүрс, газрын тосны тээврийг тусгай горимоор БНХАУ руу экспортлохыг 3 дугаар сарын 15–наас үргэлжлүүлнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Таны сурталчилгаа