Цаг үеийн мэдээ

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу 2020.02.27-ний өдөр БНХАУ-д албан айлчлал хийгээд ирсэн. Тэрээр айлчлалын үеэр Коронавирустэй тэмцэж байгаа Хятад улсын иргэдэд 30000 хонийг тусламж болгон хандивлаж буйгаа илэрхийлсэн. 

 

Энэхүү үйл ажиллагааг малчид, дэмжиж байгаагаа илэрхийлж, хувийн зүгээс халуун хошуут мал бэлэглэж буйгаа илэрхийлсээр байна. 

Тухайлбал Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин н.Гомбо-Очир 1000 цагаан хониноосоо 108 хонийг бэлэглэж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл Увс аймгийнхан 1000 хонь хандивлахаар болсноо Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичгээр мэдэгдлээ. 

Таны сурталчилгаа