Засгийн газраас шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын хүрээнд нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд 20 ширхэг зөөврийн рентген аппаратыг нийлүүлсэн. Энэ нь сэжигтэй тохиолдолд уушгинд онцгой хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг тодруулах, хяналт, ажиглалтад байгаа үйлчлүүлэгчийг зөөвөрлөхгүй, тухайн байршилд нь оношилгоонд хамруулах, халдвар тархах эрсдлийг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндийн байгууллагуудын рентген кабинетын бэлэн байдлыг хангуулах, аппарат тоног төхөөрөмжийг аюулгүй хэрэглэх, үйлчлүүлэгч, эмч нарыг хамгаалах, халдваргүйжилт хийх талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна.