Цаг үеийн мэдээ

2020.02.29 БЯМБА ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР 

Үс засуулбал : Өнгө зүс сайжирна

Наран ургах, шингэх : 07.35 - 18.35

Барилдлага : Түлэх 

Шүтэн барилдлага : Сэрэхүй

Суудал : Мод 

Аргын тооллын 2 сарын 29. Санчир гараг. Билгийн тооллын 6. Гоё хүүхэн одтой хар бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

 

Таны сурталчилгаа