“Херо энтертайнмент” болон “Монгол тулгатны зуун эрхэм төсөл”-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын “Delta Plus” брэндийн иж бүрэн хамгаалалтын 200 ширхэг хувцас, хамгаалалтын 40 ширхэг шилийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Т.Энхтүвшинд гардуулан өгчээ.
Мөн тэд "Энэ аюултай өвчний эсрэг Монголчууд бид нэг баг болж, хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж МОНГОЛ ХҮН БҮР ХИЧЭЭГЭЭРЭЙ" хэмээн уриаллаа.