Мэргэжлийн хяналтын байгууллага хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг цацрагийн сөрөг нөлөөлөл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын шаардлагуудыг хангасан байгууллага, аж ахуйн нэгжид Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасан цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах чиг үүргийг хариуцан ажилладаг. 2015-2019 онд нийт 1600 орчим тусгай зөвшөөрөл олгосон байна.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрлийн хүсэлт ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох материал, бичиг баримтын бүрдлийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэж байна.