Цаг үеийн мэдээ

2020.03.05 ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР 

Үс засуулбал : Эрч хүч ихэснэ

Наран ургах, шингэх : 07.25 - 18.42

Барилдлага : Хотол чуулган

Шүтэн барилдлага : Өтлөх үхэх

Суудал : Огторгуй 

Аргын тооллын 3 сарын 5. Бархасвадь гараг. Билгийн тооллын 10. Өглөгт охин одтой улаагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 10 цаг 59 минутад ичигсэд хөдлөх улирал эхэлнэ.

Таны сурталчилгаа