Цаг үеийн мэдээ

Хамтлаг гэхээсээ илүүтэй соло карьер хөөж, маш амжилттай яваа дуучин Ука буюу Д.Уламбаяр  бол яахын аргагүй энэ цагийн эрэлттэй дуучдын нэг юм.  Шинэ цагийн цоо шинэ загварын чиг хандлагыг Укагаас л мэдэрдэг гэчихэд хилсдэхгүй  энэ эрч хүчтэй бүсгүй өвөрмөц клипүүдээрээ ч фэнүүдээ "бөмбөгдөх" шиг болдог. 

            Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр тэрээр нөхөр Г.Эрдэнэчулуунаа ч их хотын загварлаг залуусын нэг болгож чадсан. Банк санхүүгийн салбарт ажилладаг тэрээр чимээ аниргүйхэн тун нууцлаг амьдардаг байсан бол сүүлийн үед урлаг, уран сайхны арга хэмжээнд ихэд үзэгдэх болж, гэргийтэйгээ адил хэдийнэ олны танил болжээ.  

            Мөн эхнэрийнхээ "Гурван үгээ хэлэх үү" шинэ дууных нь клипэнд ч дүрээ мөнхлөөд амжсан байдаг.  Тэгвэл сүүлийн үед тэрээр загварын ертөнцөд хүч үзэх болж "Говь" компанийн намрын шинэ загварын нүүр царай болжээ. Загварлаг кашмеран хувцсуудыг мэргэжлийн загвар өмсөгчөөс дутахгүй амилуулсан түүний зураг дор найз нөхөд ойр дотны хүмүүс "ёстой күүл" байна хэмээн урамшуулсан постууд харагдана лээ.  

            Дашрамд сонирхуулахад хоёр хүүхдийн аав, завгүй эхнэрийн халамжит хань тэрээр чөлөөт цагаа ихэвчлэн фитнесс зааланд өнгөрүүлж, булчин шөрмөсөө хөгжүүлэхэд анхаардаг гэнэ лээ.

 

Таны сурталчилгаа