Цаг үеийн мэдээ

Тайландын Паттаяа хотноо хүндийн өргөлтийн 2019 оны ДАШТ амжилттай үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, Залуучуудын Азийн аварга. Дэлхийн цомын аварга, "Сүлд" спорт хорооны тамирчин Эрдэнэбатын Билэгсайхан өрсөлдлөө.
 
Тэрбээр огцом өргөлтөөр 95 кг, түлхэлттэй өргөлтөөр 115 кг, нийт 210 кг-г өргөсөн ба "С" групптээ дэд байранд оржээ. Э.Билэгсайхан огцом өргөлтөөр 95 кг өргөсөнөөр Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд олимпийн эрхийн оноогоо ахиулж чадсан байна.

Таны сурталчилгаа