Цаг үеийн мэдээ

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ Тайландын улсын Паттая хотод амжилттай үргэлжлэн явагдаж байна. Манай улсаас Үндэсний шигээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 5 тамирчин хүч чадлаа сорьж байна. 
 
М.Анхцэцэг өнөөдөр эмэгтэйчүүдийн 81 кг-д огцом өргөлтөөр 110 кг өргөн, Монгол Улсын дээд амжилт шинэчилэн тогтоолоо. Мөн түлхэлттэй өргөлтөөр 127 кг өргөсөн нь мөн л дээд амжилт болж байна. М.Анхцэцэг ингэснээр нэг дор Монгол улсынхаа гурван дээд амжилт тогтоолоо. Мөн хэсэгтээ хоёрдугаар байраар шалгарсан бюм.
Яг одоо А группын тамирчид өргөж байгаа бөгөөд огцом өргөлтийн дүн гарлаа. М.Анхцэцэг огцом өргөлтөөр Дэлхийгээс ХОС ХҮРЭЛ медалийн эзэн боллоо.
 

Таны сурталчилгаа