Цаг үеийн мэдээ

Индонез улсад "International Tour De Banyuwangi Ijen 2019" засмал замын олон өдрийн уралдаан эхэллээ. Энэхүү уралдаанд Монголын тамирчин Азийн тивийн аварга Б.Марал-Эрдэнэ эхний гараанд түрүүлжээ. Тэрбээр "Terengganu Inc. Cycling Team (TSG)" багт уралдаж байгаа бөгөөд эхний гараанд түрүүлсэн тэргүүлэгчийн Шар болон спринт уралдааны Ногоон цамцны эзнээр тодорчээ. 

Тус багт Малайзын 3 тамирчинаас гадна Монгол, Австрали, Сингапурын нэг, нийт 6 тамирчин байдаг аж. Тэмцээн энэ сарын 25-28 ны хооронд үргэлжлэх юм байна.

Таны сурталчилгаа