БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээ амжилттай дуусгаж, суугаа орны дэвшилтэт технологиос суралцан нутаг буцаж ирсэн иргэдийг ажилд зуучлах “Хөдөлмөрийн яармаг”-ийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 11:00-15:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд гадаад, дотоодын ажил олгогч 50 орчим компани оролцож, ажлын анкет, ярилцлага хийх тул сонирхосон иргэд өргөнөөр оролцоно уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 310949, 7712-1285 дугаараас лавлана уу!