Ханиа зөв сонговол хойд эцэг эх ч бурхан байж болдог
Ханиа буруу танивал хөрстийн элгэнд төрсөн эцэг эх ч чөтгөр байж болдог
Ханиа зөв сонго
Үрээ тайван амьдруул
Насны ханиа зөв сонгоход туслах 12 зөвлөгөө
Насны ханиа зөв сонговол та сайхан амьдралын 80 хувийг бүрдүүлчихлээ гэсэн үг. Тиймээс үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх хүнээ сонгохдоо хайхрамжгүй хандаж огт болохгүй бөгөөд сайтар бодсоны эцэст шийдвэр гаргах нь зөв. Бид та бүхэндээ насны ханиа зөв сонгоход туслах зөвлөгөөнүүдийг хүргэж, бага ч атугай тус болохоор шийдлээ.
Болзоо хамгийн чухал
Тухайн хүнийг таньж мэдэхэд болзоо хамгийн чухал билээ. Нэг уулзаад тэр хүн танд таалагдаагүй байж болох ч, цаашид таньж мэдэх тусам сайн чанарууд нь ил болж, таныг дурлуулж ч мэднэ. Тиймээс ердөө ганцхан уулзалтаар тухайн хүнийг яаран дүгнэхээс татгалзаарай.
Доод тал нь 3-4 удаа уулзсаны дараа шийдвэр гаргахад оройтохгүй. Насны ханиа сонгох нь бидний амьдралдаа гаргаж буй хамгийн чухал шийдвэр тул сайтар бодож, төрөл бүрээр шалгаж үзсэний дараа сонголтоо хийх хэрэгтэй. Хэт түргэн шийдвэр гаргаж, бодлогогүй алхам хийх нь тийм ч гайхалтай санаа биш тул, үргэлж няхуур байгаарай.
Болзоо хамгийн чухал
2. Гэрлэх тохиромжтой нас
Хүн бүрэн гүйцэт төлөвшиж, ямар ч алдаа гаргадаггүй төгс нэгэн болно гэдэг хэзээ ч боломжгүй зүйл. Тиймээс өөрийгөө төгс болсон цагт хүнтэй амьдралаа холбоно хэмээн бодох хэрэггүй. Тухайн мөчийг хүлээж суувал таны нас хүрэхгүй тул өөрт таалагдсан, сэтгэл булиглуулсан нэгэн гарч ирвэл, хамтдаа хөгжиж, нэгнээ нөхөх хэрэгтэй. Харин өөрийнхөө нөгөө тал болох нэгнийг олохын тулд хамт байхад хамгийн жаргалтай, ижилхэн зорилго, тэмүүлэлтэй нэгнийг сонгоорой.
Гэрлэх тохиромжтой нас
3. Интернэтээр танилцах хэрэггүй
Өнөөдөр цахим сүлжээ нь залуусын хувьд бусадтай танилцаж, найзын хүрээгээ тэлэх маш том боломж болсон юм. Ийнхүү интернэтээр танилцаад гэр бүл болсон хүмүүс цөөнгүй ч өнөөгийн нийгэмд ийн танилцсан хүнтэйгээ уулзана гэдэг галын өөдөөс алхаж буйгаас өөрцгүй. Сайн танихгүй байж тухайн хүнтэй уулзаж учирна гэдэг эрсдэлтэй алхам юм.
Тэд ямар ч хүн байж мэдэх бөгөөд муугаар бодоход та хүний наймаа, хүчирхийллийн золиос болж мэднэ. Гэхдээ хүн бүхэн тийм байхгүй нь тодорхой боловч, сонор сэрэмж хэзээ ч илүүддэггүй билээ. Сүүлийн үед тус төрлийн гэмт хэргийн гаралт ихсэж байгаа тул хүн бүхэн болгоомжтой байвал зохилтой. Хамгийн түрүүнд та тус хүний хаяг үнэн зөв эсэхийг шалгаж, хувийн мэдээллийг нь олох хэрэгтэй аж. Үүний үр дүнд уулзах эсэх нь таны шийдвэрээс хамаарна.
Интернэтээр танилцах хэрэггүй
4. Тэр таны санаанд 100 хувь нийцэхгүй байлаа ч бүү бууж өг
Та төгс нэгнийг хаанаас ч хайж болохгүй. Тэр таны санаанд 100 хувь нийцнэ гэдэг боломжгүй зүйл. Тэглээ гээд та сэтгэлээ хувиргаж, өө хайх хэрэггүй бөгөөд түүнийг байгаагаар нь хүлээн авч, хайрлаарай. Зарим нэг зүйл нь танд таалагдахгүй байлаа ч, заавал өөрчлөх гэж хичээлгүй алдааг нь ч мөн хайрлах хэрэгтэй. 100 хувь төгс нэгнийг хүлээх нь амьдралаа дэмий зүйлд зарцуулж байгаа хэрэг гэдгийг ухаарч, танд таалагддаг ч төгс биш нэгнийг насан туршийн ханиа болгож сонгоорой.
Тэр таны санаанд 100 хувь нийцэхгүй байлаа ч бүү бууж өг
5Тухайн хүнтэй байхдаа өөрийнхөөрөө чөлөөтэй байж чаддаг
Мундаг нэгэн болж харагдах гэсэндээ мэдэхгүй зүйлсээ ярих нь хосуудын харилцаанд сэв суулгах нэгээхэн хүчин зүйл болдог аж. Хүн бүр нүүрэндээ баг зүүж явдаг боловч хайртай нэгнийхээ дэргэд үүнийгээ авч, зөвхөн өөрөөрөө байгаарай. Хэрэв танд тухгүй, таалагдахгүй, бодолд тань нийцэхгүй зүйл байвал зүгээр л хэлж бай.
Хэн ч таны бодлыг уншиж чадахгүй шүү дээ. Дотроо бухимдаж, уурлаж явахын оронд бүгдийг хэлэлцэж, ярилцах нь асуудлыг шийдэх гарц болох төдийгүй харилцааг ч илүү гүнзгий болгодог билээ. Харин та хайрттайгаа байхдаа үнэхээр өөрийнхөөрөө чөлөөтэй байж чаддаг бол гэрлэлт рүү нэг алхам ойртсон гэдгийг илрэл юм.
Тухайн хүнтэй байхдаа өөрийнхөөрөө чөлөөтэй байж чаддаг
6. Хайр уу? шохоорхол уу? гэдгийг ялгах
Бидний амьдралыг тэтгэж, амьд явах эрч хүчээр цэнэглэж байдаг зүйл бол яахын аргагүй “хайр” шүү дээ…Ялангуяа залуусын тухайд тэд шинээр танилцсан, уулзсан, болзож байгаа нэгнээ жинхэнэ хайр уу? эсвэл шохоорхол уу? гэдгийг сайтар таньж мэддэггүй. Тиймээс ч насаараа харамсаад барахгүй том алдааг гаргах нь бий. Хайр шохоорхол нь хоорондоо маш том ялгаатай.
Хайр бол тухайн хүнийг юу ч хийж, ямар байдалтай, ямар ч нөхцөл байдалд байлаа ч гэсэн чин зүрхнээсээ тэр хүнийг гэх сэтгэл. Харин шохоорхол бол хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөл бөгөөд энэ нь цаг хугацаа өнгөрөхөд амархан мартагддаг. Иймд та нэгэн насны ханиа болгохоос өмнө тэр хүнд үнэхээр хайртай эсэхээ өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Мөн хайр болон шохоорлын ялгааг ЭНД дарж уншаарай.
Хайр уу? шохоорхол уу? гэдгийг ялгах
7. Хамт байхад хамгийн тухтай
Хамтдаа байхад цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч, хэзээ ч дэргэдээс нь холдмооргүй санагдах нь та түүнд хайртайгийн илрэл билээ. Хайрт тань яг л адил мэдэрч, хамт л байхыг хүсдэг бол түүнтэй амьдарлаа холбоход буруудах зүйлгүй. Ямар ч тохиолдолд ирээдүйд таны хань болох хүнтэй шударга байж, юуг ч нууж хаахгүй байх нь гарц болзошгүй хэрүүл, үл ойлголцлоос сэргийлэх бөгөөд харилцааг эрүүл байлгахад туслана. Хамгийн гол нь зөвхөн таныг гэдэг, танд ухаангүй хайртай хүнийг л ханиараа сонгох нь зөв алхам юм.
Хамт байхад хамгийн тухтай
8. Бодит харилцааг эрхэмлэдэг
Утасны цаанаас нялуун үгс чулуудах биш, уулзаад хамтдаа цагийг хөгжилтэй болоод мартагдашгүй өнгөрүүлж чаддаг байх нь чухал. Хэлсэн үгэндээ хүрдэг, бусдыг маш сайн ойлгож чаддаг, эерэг хандлагатай хүмүүс сайн хань болдог аж. Таныг жаргалтай болгодог, үргэлж урмаар тэтгэдэг нэгнийг насны ханиараа сонгох хэрэгтэй бөгөөд тэд таныг сонголтондоо харамсахгүй байхад туслана.
Бодит харилцааг эрхэмлэдэг
9. Өөрийг тань хайрладаг хүнийг сонго
Та хайртай хүнээ жаргалтай, сэтгэл хангалуун байлгах гэж бүхнээ зориулдаг уу? Тийм бол одооноос эхлэн өөртөө бага ч бол түүнтэй гэрлэх хэрэггүй. Ялангуяа эмэгтэйчүүд хайртай хүнийхээ боол нь болж явснаас, өөрт хайртай хүнийхээ хатан нь болж яв гэх үгийг баримталж, таныг нэг их тоодоггүй нэгэнтэй амьдралаа холбоно гэж бодохын оронд таныг хэн хэнээс илүү хайрлах залууг сонгоорой.
Өөрийг тань хайрладаг хүнийг сонго
10. Ер хоногийн хууль
Та тухайн хүнтэй хуримаа хийж, үүрд хамт байхыг хүсч байгаа эсэхээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Мэдээж үүнд ганц хормын дотор хариулна гэдэг хэцүү. Тиймээс өөрийгөө ажиглаж, 90 хоногийг зарцуулаарай. Ингэхдээ түүнтэй цаашдаа ч хамт байж гэрлэх тухай бодож эхэлсэн цагаас хойш, 90 хоногийн хугацаанд түүнтэй яг л хуримаа хийсэн байж, ихэнх хугацааг хамтдаа өнгөрүүлж үзэх хэрэгтэй. Үүний үр дүнд та түүнийг ямар хүн болохыг илүү таних бөгөөд шийдвэр гаргахад хялбар байх аж.
Ер хоногийн хууль
11. Түүний сул талуудыг харж судал
Хүнд бурхнаас буг чөтгөр хүртэлх төрх байдаг гэдэг. Таны хайртай нэгэн эдгээр төрхийнхөө алийг илүүтэй гаргаж байгааг ажиглаж, уурлахаараа ямар болдог, уухаараа яаж аашилдаг болохыг ч судалж, мэдэхэд буруудахгүй.
Түүний сул талуудыг харж судал
12. Хэт их бодож өөрийгөө зовоох шаардлагагүй
Зарим тохиолдолд хэт их бодохоос илүүтэй зүрх сэтгэлээ дагах нь зөв зам болдог. Тэр хүн хэдий таны сэтгэлд 100 хувь нийцэхгүй байлаа ч, зүрх тань үнэхээр түүнийг л хүсээд байвал, тархиндаа биш зүрхэндээ захирагдаарай.