Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 518 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвартай өвчтөний тоог 6,284-д хүргэжээ.
Үүнээс гадна суурь өвчтэй болон өндөр настай голдуу нийт 42 хүн Covid-19 вирусийн өвчлөлөөр нас барсан байна. Нийт халдварын тохиолдлын 60 орчим хувь нь Дэгү хотын Шинчёнжи сүмтэй холбоотой нь тогтоогдсон байна.