Цаг үеийн мэдээ

Нэгэн эр өдөржин салж унахаа шахан ажиллаж байхад эхнэр нь гэртээ зүгээр л хэвтээд өнждөгт нь их л гомдолтой явдаг байжээ. Тэр нэг өдөр ч болов солигдохсон гэж хүсдэг байв. Тэгээд тэр бурхнаас хичээнгүйлэн гуйв: “Хүндэт бурхан минь би өдөрт 8 цаг үхэр шиг зүтгэж ажиллаж байна. Гэтэл эхнэр зүв зүгээр л ард хоцордог нь таалагдахгүй байна. Би түүнийг ганц өдөр миний яаж ажилладгийг мэдрээсэй гэж хүснэ. Оронд нь би гэртээ хэвтмээр байна” гэж хүсчээ.
 
Бурхнаас тун хичээнгүйлэн гуйсан тул залуугийн хуслийг бурхан таалж сольж орхив. Маргааш өглөө нь мэдээж залуу эхнэрийн биед шилжиж, эхнэр залуугийн биеийг эзэмдсэн байв. Залуу эртлэн босож, ханьдаа өглөөний цай бэлдэж, хүүхдүүдээ сэрээгээд, хичээлд нь бэлдэж, хувцаслаад өглөөний цайг нь өгч, өдрийн хоолыг нь савлаж, сургуульд нь хүргэж өгөөд, гэртээ ирж, хими цэвэрлэгээнд өгөх хувцсаа аваад, хүргэж өгөөд, замаараа банк орж байрны мөнгөө өгөөд, хүнсээ цуглуулахаар дэлгүүр орлоо.
Тэгээд элдэв тооцоо дансаа тооцоод, муурны баасыг цэвэрлэж, нохойгоо угааж авав. Тэгээд цагаа хартал өдрийн нэг цаг. Тэрбээр яаравчлан ор дэрээ хураагаад, хэд гурван хувцсаа угааж, тоосоо арчиж, хогоо цэвэрлэлээ. Мэдээж гал тогооны шалаа угааж арчив. Тэгээд сандран очиж хүүхдүүдээ сургуулиас нь аваад, гэртээ ирэх замын турш тэдэнтэй маргана. Сүү пиченээ бэлдээд хүүхдүүдийнхээ гэрийн даалгаварыг хийлгэв.
Дараа нь хувцсаа индүүдэнгээ ТВ харав. Цаг хартал 18:30 болчихсон тул төмсөө арилгаж, салатанд хийх ногоогоо угаав. Аа бас болоогүй оройн хоолны дараа идэх хөнгөн зуушаа ч бэлдэж амжив. Оройн хоолны хойно гал тогоогоо цэвэрлээд, аяга тавгаа угааж, угаасан хувцсаа эвхээд, хүүхдүүдээ усанд оруулж, оронд нь орууллаа.
Ингээд оройн 21:00 цаг. Мань хүн нилээн ядарсан ч, өдрийн ажил нь гүйцээгүй л байлаа. Түүнийг орондоо мөлхөн ортол хайрт хань нь өврөө дэлгээд угтсан нь мэдээж. Олон юм гомдоллолгүй үүнийг хурдхан дуусгав. Маргааш өглөө нь болж залуу ямар ч тамиргүй амьтан орондоо наалдангаа “Ээ бурхан минь, би урьд нь юу бодож байв аа. Эхнэрээ гэртээ эрхэлж суудаг гэж хардан, их буруугаар боддог байжээ. Гуйж байна! Чин сэтгэлээсээ гуйя! Намайг энэ биенээс хурдхан шиг солиод гаргаад өгөөч” гэж гуйв.
Бурхан түүний сэтгэл хөдөлгөм үгэнд уярч, ийн хариулав. “Хүү минь, чи маш их юм сурчээ. Дуртайяа чамайг буцаая. Гэхдээ чи 9 сар хүлээх хэрэг гарсан. Урд шөнө чи жирэмсэн болсон шүү дээ гэв.

Таны сурталчилгаа