Удаан хугацаанд аз жаргалгүй байвал серотонин дутагдаж сэтгэл гутралд өртдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Сэтгэл гутрал нь бие махбодийн бүх хэсэгт үрэвслийг өдөөдөг ба аз жаргалгүй мэдрэмж төрүүлж, дархлааг сулруулж ядраадаг байна. Улмаар эмч нар үрэвсэл, сэтгэл хямрал хоёрын хоорондох холбоог анзаарч эхэлжээ. Ялангуяа дархлаа нь хяналтад байдаггүй ревматоид артрит/хоолойны ангина/ гэх мэт үрэвслийн гаралтай өвчтэй хүмүүс сэтгэл гутралд өртөх магадлал маш өндөр байдаг гэнэ.
Тэгвэл эрдэмтэд бас нэгэн нээлтийг хийсэн нь Ибупрофен болон аспирин зэрэг үрэвслийн эсрэг эмүүд нь сэтгэл гутралыг эмчлэхэд тусалдаг болохыг тогтоожээ. Энэ эмүүд нь сэтгэл гутралын эсрэг эмүүдийг бодвол хамаагүй аюул багатай байдаг гэнэ.
Их Британид 6 насанд хүрэгчдийн нэгээс илүү нь буюу 7.3 сая хүн сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэдэг бөгөөд дийлэнхэд нь дотор муухайрах, нойргүйдэх, жин нэмэх, тэр ч байтугай амиа хорлох бодол төрөх гэх мэт гаж нөлөө илэрдэг байна.
Хятад улсын Хуажонг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн судлаачид "үрэвслийн эсрэг бодисууд нь сэтгэл гутралд үр дүнтэй нөлөө үзүүлдэг" гэж дүгнэж, үргэлжлүүлэн судалгаа шинжилгээгээ хийхээр болсон ба тэд статин, омега-3, тосны хүчил зэрэг бусад үрэвслийн эсрэг эмүүдийг сэтгэлийн гутралын эсрэг эмүүдтэй хамт хэрэглэвэл илүү үр дүн гардаг болохыг тогтоосон байна.