Цаг үеийн мэдээ

          Камбож руу аялагсдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаагийн гол шалтгаан IX-XV зуунд баригдсан сүмүүд болон дуулгавартай уналга болсон заанууд билээ.  Тэгвэл энэ сарын 15–ны өдрөөс эхлэн Камбож улсад заан унахыг хориглосон шийдвэр гарчээ. Учир нь жуулчдын ихэвчлэн зорьж очдог цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг жуулчдын уналгад хэрэглэдэг заанууд бүгд хөгширч, эрүүл мэндийн асуудалтай болцгоосон байна. Мөн өнгөрсөн жил нэгэн хөгшин заан жуулчин тээвэрлэж яваад хэт халууны улмаас олны нүдэн дээр амьсгал хураажээ. Тиймээс амьтан хамгаалагчид асуудлыг хөндөж тууштай тэмцсэнээр уг жуулчдын уналгын хөгшин заанууд бүгд эрх чөлөөтэй болжээ.

Таны сурталчилгаа