Цаг үеийн мэдээ

Өнөөдөр “Дэлхийн ОО”-ийн өдөр тохиож байна. Энэ өдөр бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ боловч тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй “Бие засах газар” нь нийгэмд хэчнээн чухал болохыг олон нийтэд таниулах өдөр юм. “Дэлхийн ОО”-ийн өдрийг Сингапурт төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан 2001 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн. Ингэснээр ариун цэврийн байгууламжийг хүүхдэд ээлтэй, цэвэр, тав тухтай байлгах, ОО ашиглалтаас үүдэлтэй бохир гараар халдвар дамжих эрсдэлийг бууруулах ач холбогдолтой болохыг мэргэжлийн хүмүүс онцлов. Энэ өдрийг Дэлхийн улс орнууд янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсад ариун цэврийн байгууламжийн асуудал тэр дундаа ЕБС, цэцэрлэгийн “ОО”-ийн асуудал тулгамдсан асуудлуудын нэг болсоор байна. Улаанбаатар хотын  гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас энгийн нүхэн жорлон ашигладаг гэсэн судалгаа гарсан. Үүнээс үүдэн гэдэсний халдварт өвчнөөр өвчлөгчдийн 60-70 хувь нь сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүд байгаа бөгөөд Улаанбаатар хотод жилд дунджаар 8-9 орчим мянган хүн суулгалт өвчнөөр өвчилжээ.

Хүүхдийн өсөлт, хөгжил, сурлагын амжилтад цэцэрлэг сургуулийн ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн орчин нэн чухал. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй 00 ашиглаж байгаагаас Монгол улс жил бүр 35 тэрбум төгрөг алддаг байна.

 

 

Таны сурталчилгаа