Өмнөд Солонгос улсаас үүсэлтэй К-поп урсгал өдгөө эрчийг аван эх орныхоо хил хязгаарыг даван дэлхийг хэрэн хэсч байна. K-Pop гэдэг нь KOREAN POP гэсэн үг юм. Сонирхолтой нь энэ урсгалын эхэлсэн он бидний бодсоноос ч эрт буюу 1990 оны үед анх бий болжээ. Гэхдээ жинхэнэ утгаараа BOOM болсон үе нь 2000–аад он юм. Хамгийн анхны К-Поп хамтлаг нь түүхэндээ албан ёсоор 1992 онд гарч ирсэн “Seo Taiji and Boys” нэртэй 3 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг юм байна. Тэд ч үнэхээр л анх удаа утгаар нь фен охидуудыг хуйлруулж Солонгос даяар нь доргиож байжээ.
Харин хамгийн удаан уран бүтээлээ туурвиж 1998 оноос хойш одоо ч энэ зах зээлд байсаар л байгаа хамтлаг бол “Shinhwa 6” юм.
К–поп урсгал 2000 оноос өдийг хүртэл ар араасаа ундран гарсан уран бүтээлчид, энтертайнментууд нь нэг ч удаа эрчийг алдаагүй бөгөөд 21-р зуунд дан ганц Солонгос гэлтгүй Азийн орнууд, тэр байтугай дэлхийн хөгжмийн урсгалын томоохон хэсэг болжээ. Энэ урсгалд нэг хамтлагт орж, уран бүтээлч болно гэж шийдсэн л бол асар олон шалгуурыг давах шаардлагатай болно.
Шалгуурт хөөрхөн, царайлаг, сайхан бие галбиртай байх, гоё дуулдаг, бүжиглэдэг байхаар хязгаарлагдахгүй. Дуучин болохыг хүсэгчдийн шалгаруулалтанд оролцох нас дунджаар 12–22 нас байдаг бөгөөд тэд тийм ч амар тайзан дээр гарахгүй ээ. Тэд олон сар жил бэлдэх нь энүүхэнд. Зарим энтертайнментуудын шаардлага нь маш өндөр бөгөөд өмнөх бүх шаардлагаас гадна Англи хэл, Хятад хэл, Япон хэлийг хүртэл заавал заадаг байна. Мөн К-Поп хамтлаг бий болоход дараахь 5 алхамыг дамжина. Үүнд:
- Сургалтын өмнөх шатын сургалт
- Дотоод шалгаруулалт
- Гэрээний үе шат
- Сургалтын алхам
- Дэбют буюу өөрсдийгөө зарлах.
К-поп урсгал Өмнөд Солонгос улсыг өдгөө дэлхийн хамгийн хүчирхэг энтертаймент гүрэн болгосон. К-поп хамтлагуудын дуунууд "Youtube"-д тэргүүлж, дэлхийн хөгжмийн зах зээлийн хүчирхэг өрсөлдөгчид болж байна.