Цаг үеийн мэдээ

         Энэ охиныг Оливиа Викториа гэдэг. Тэрээр ээжээсээ ДОХ–ын вирус тээж төрсөн охин юм. Хүүхэд үрчлэх төвд амьдардаг энэ охин өмнө нь арваад гэр бүл гологдоод байсан ч түүнийг сайхан сэтгэлт ижил хүйстэн гэр бүл үрчлэн авчээ.

Дамиан Пигин, Ариел Вижарра нар бол Аргентин улс дахь ижил хүйстэн гэдгээ зарласан цөөн хосуудын нэг. Тэд хамтдаа 10 орчим жил амьдарч байгаа бөгөөд өдгөө үрчилж авсан хоёр охинтойгоо нийлээд ам бүл дөрвүүлээ аз жаргалтай амьдарч байна.

Тэдний охидыг Оливиа ба Викториа гэдэг. Залуус Оливиаг үрчилж авсан даруйдаа  ДОХ-ын вирусын эсрэг шаардлагатай бүх эмчилгээг зогсолтгүй хийж байгаа гэнэ. Хамгийн сонирхолтой нь, охины вирус шинжилгээгээр идэвхгүй харагдах болсон бөгөөд, магадгүй ДОХ-ын эмчлэгдсэн бас тохиолдол ч болж болох тухай эмч нар ярьж байна. Тэдний охид энэ жил ижилхэн таван нас хүрч байна

Таны сурталчилгаа