Дэлхийн 50 гаруй оронд салбартай, дэлхий даяах нийт 24 мянган ажилтантай хамгийн том сүлжээ ресторан KFC зул сарын баярыг угтан нэгэн шинэ бүтээгдэхүүн гаргажээ. Тахианы махаар хийж болох бүхий л бүтээгдэхүүнийг хийсэн энэ хамт олон энэ удаад хүнс биш харин тахианы махны үнэртэй түлш худалдаанд гаргажээ. Уг түлшийг KFC өнгөрсөн жил Зул сарын баярын өмнөхөн анх худалдаанд нэвтрүүлсэн бөгөөд ердөө гуравхан цагийн дотор зарагдаж дууссан байна. Үнийн хувьд 18 ам.доллараар "Wallmart"-ийн бүх сүлжээгээр худалдаалагдаж байгаа аж. “Энэхүү гайхалтай бүтээгдэхүүн нь таны гэрийг KFC-ийн шинэхэн шарсан амтат тахианы үнэрээр дүүргэснээр гэрт тань халуун дулаан уур амьсгал бүрдэж, Зул сарын баярыг тань улам утга төгөлдөр болгоно гэж найдаж байна” хэмээн тус компанийн АНУ-ыг хариуцсан маркетингийн менежер Андреа Захуменский ярьсан байна.