Дэлхийг тойрон аялаад ирсэн аялагч Амай бөөрний өвчнөөр өвдөөд нэлээд хугацааг өнгөрөөж байгаа билээ. Харин тэрээр эрхтэн шилжүүлэх хагалгаанд амжилттай орсон бөгөөд бөөрөө өгсөн донортоо ийнхүү талархлаа илэрхийлжээ.
"Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хагалгааны дараах тасагт, ариун цэврийн тусгай бүсэд хорвоо ертөнцөөс тусгаарлагдаж хорь гаруй өдөр хэвтэж эмчлүүлээд дөнгөж сая аав ээжийндээ ирээд гэр бүлийн халамжинд орлоо. Сүүлийн хоёр жил хагас намайг арчилж, халамжилсэн Нэгдүгээр эмнэлгийн диализийн тасгийн хамт олонд баярлалаа. Бөөр шилжүүлэн суулгаж шинэ амьдрал бэлэглэсэн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олонд бас баярлалаа. Хорвоог орхисон ч ардаа гурван хүнд амьдрал бэлэглэсэн кадавр донортоо баярлалаа. Амьдрах ямар сайхан юм бэ. Мөдхөн маш сонирхолтой ярилцлага хүргэж, сүүлийн хоёр жил хагас амьдралд минь болсон үйл явдыг ярьж өгнө өө..." хэмээн жиргэжээ.