Цаг үеийн мэдээ

1. Долоо хэмжиж нэг огтол

Мэргэдийн хэлсэн үг үнэн учраас л одоо хүртэл бид сонсож байна. Хэрэв гарах үр дагаврыг тооцоололгүй хөдлөх аваас өндөр өртөг бүхий сөрөг үр дагавар гарч магад. Эндээс суралцах зүйл нь боломжтой бол асуудлыг эргэцүүлэхэд хангалттай цаг зарцуул. Юуны түрүүнд сайн ба сөрөг үр дагаврыг гарга.

2. Ухаалаг зөвлөгөө өгөх нэгнийг хай

Хэдий та дарга ч гэсэн бүх асуудлыг ганцаар шийдэх албагүй. Иймэрхүү асуудалтай нүүр тулж, зохицуулж байсан хүний саналыг сонс. Тухайлбал хэрэглэгчид үйлчлэхдээ гаршсан боловч тогтмол хоцордог эсвэл чөлөө авдаг ажилтнаа халах эсэхээ шийдэж чадахгүй бол иймэрхүү асуудлыг шийдэж сурсан бизнес эрхлэгч эсвэл хүний нөөцийн саналыг сонсох хэрэгтэй.

3. Идэвхтэй сонсоход суралц

Таны хэр сайн сонсож чаддагаас шийдвэр гаргах чадвар тань хамаардаг. Ажилтан болоод бусад хүмүүс нөхцөл байдлын талаар танд байнга хэлдэг ч тэдний ярианд та хэр анхаарч, ухаж ойлгож чадаж байна? Идэвхтэй сонсох гэдэг нь ярьж байхад нь анхаарлаа төвлөрүүлэх, нүд рүү эгцлэн харах, тэдэн рүү харж суух, гар утас мэтийн анхаарал сарниулах зүйлийг чимээгүй болгохыг хэлнэ. Чих тавин сонсох нь болж буй үйл явдлын талаар ойлгомжтой зураглал авах, өөрт болон дороо ажиллаж буй хүмүүсийн төлөө оновчтой шийдэл олоход тань туслах болно.

4. Сэтгэл хөдлөл биш тархиндаа найд

Хүн л юм болохоор харах өнцөг нь зүрхэндээ захирагдах гээд байдаг. Гэхдээ бизнесийн асуудалд бол хувийн сэтгэл хөдлөлийг шалтгаан болгож оруулах хэрэггүй. Хааяа нэг хүнд сонголттой тулгарна. Энэ үед тухайн асуудлаас сэтгэл хөдлөлөө ор мөргүй авч хаях хэрэгтэй. Тухайлбал менежерийн орон тоо гарч ирлээ. Танай байгууллагад тус албанд ажиллаж, суралцахаар үнэхээр хүсэж буй нэг ажилтан байгааг сайн мэднэ. Таны зүрх сэтгэл бол дотроосоо хүнээ ав гэнэ. Гэтэл бизнесийн мэдрэмж тань гаднаас илүү туршлагатай хүн авах нь дээр гэнэ.

5. Арав хүртэл тоолъё

Маш богино хугацаанд шийдвэр гаргах шаардлага гарвал арав хүртэл тоол. Давуу тал, сул талыг нь тооцоолох эсвэл хэн нэгнээс тусламж хүсэх адил үр дүнтэй биш. Хэдэн удаа гүнзгий амьсгаа аваад зөн бүхий мэдрэмжээ дага. Угийн цаг давчуу байна. Тухайлбал хоёр ажилтан хоорондоо ам муруйж нэгнийгээ заналхийлж, байдал нэг л эвгүй эргэх гээд байвал цагдаа дуудах уу эсвэл амархан дүрсхийгээд, дороо тайвширдаг хүн болохоор уураа дарж сураад ажилдаа ирээрэй гэх үү гэдгийг шийдэх юм. Ул суурьтай шийдвэр гаргах нь бизнесийн болоод хувийн амьдралын аль алинд нэн хэрэгтэй билээ.

 

Таны сурталчилгаа