“Фантастик” продакшны залуус хамгийн сүүлд “37-р точка" олон ангит киноныхоо нэгдүгээр бүлгийг үзэгчдэд хүргэж, кино сонирхогчдын дунд чамгүй шуугиан дэгдээгээд амжсан. Тэгвэл тэд “37-р точка” цувралынхаа 2 дугаар бүлгийн трейллерыг цацсан бөгөөд цуврал нь 12 дугаар сарын 30-аас үзэгчдийн хүртээл болох юм байна. Өнгөрсөн найман сарын турш үргэлжилсэн зураг авалтын багт нийт 200 гаруй уран бүтээлч ажилласан талаар уран бүтээлчид хэлж байсан.