Цаг үеийн мэдээ

Гэр бүлийн баяр баясгалан болсон хөөрхөн үрээ хүлээн суух бүсгүй хүний амьдралын хамгийн нандин үеүд байдаг.  Харин та төрөх үеэ хараахан мэдэхгүй байгаа бол доорхи шинж тэмдэг илэрч байгааг ажиглаарай.  

Эхний шинж: Ураг доошилсноос цээж өрц рүү шахах мэдрэмж багасаж, амьсгалахад амар болсон мэт санагдана. Мөн бие хөнгөрсөн мэт санагдана.

Хоёр дахь шинж: Үтрээнээс зунгааралдсан салиа гарна. Умайн хүзүү нээгдэж эхлэх үед умайн хүзүү таглаж байсан салиа гарах бөгөөд зарим хүнд төрөлт эхэлсэн үед гардаг бол зарим хүнд 7-14 хоногийн өмнө гардаг.

Гурав дахь шинж:  Нуруу болон хэвлийн доод хэсгээр биений юм ирэх үед өвдөхтэй адил өвдөнө.

Дөрөв дэх шинж:  Бракстон - Хиксын базлалт илүү ойр ойрхон явагдана.

Таны сурталчилгаа