Бээжин хотын Төмөр замын цагдаагийн газар хар тамхитай тэмцэх тусгай кампанит ажил эхлүүлсэн талаар Синхуа мэдээллээ.
Энэ цогц арга хэмжээ 2020 оны гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд гал тэрэг, төмөр замын буудал, сэжиг бүхий ачаа, зорчигчдыг шалгах юм байна. Мөн төмөр замын чиглэлүүдийн дагуу ажлын байран дээр хар тамхины эсрэг арга хэмжээ зохион байгуулж, төмөр замын ажилтнуудыг сэжигтэй хүмүүсийг илрүүлэх аргад сургах гэнэ.
Бээжингийн төмөр замын цагдаагийн газар 2017 оноос хойш хар тамхины хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт татагдсан 30 мянга гаруй хүнийг баривчлан, хар тамхи тээвэрлэж явсан 13 тохиолдлыг илрүүлэн, 9,2 кг хар тамхи хураан авчээ.