Цаг үеийн мэдээ

Эрчүүд гадаад гоо үзэсгэлэндээ нэг их санаа тавьдаггүй ч, халзан болохоос чамгүй их айдаг билээ. Халзан боллоо гээд амь нас, эрүүл мэндэд аюулгүй, зарим эрчүүдэд харин ч зохидог хэдий ч эрчүүд маань халзрах хувь заянаас зугтахын төлөө юугаа ч өгөхөд бэлэн гэж хариулжээ. Тэгвэл халзрахгүй байх боломж эрчүүдийн хувьд хэр байдаг юм бол? Толгойтой үсээ хадгалахын тулд юу хийвэл зохилтой талаар мэргэжилтний хүргэсэн зөвөлгөөг хүргэе.

Эрчүүдийн халзралтыг ямар нэгэн аргаар бүр болиулах бололцоо байхгүй. Халзралт нь үсний үндэс болох булцуунд тестостерон гормон нөлөөлснөөр үүсдэг. Булцуу жил ирэх тусам муудаж, түүнээс ургаж байгаа үс улам нарийхан, зөөлхөн болсоор сүүлдээ үс ургахаа байдаг. Булцуунууд нь тестостеронд дийлэгдээд бүрэн ажиллагаагүй болсон хэсэгт нь халцралт түрүүлж бий болно. Дух болон зулайн хэсгийн булцуунууд тестостеронд илүү мэдрэмтгий байдаг тул тэр хэсгүүд түрүүлж халцардаг.

Хэрэв та аав, өвөө, авга, төрсөн ах нараа хэдэн настайдаа ямар хурдтайгаар халцарч байсныг мэдэж байгаа бол өөрийнхөө тухай бас мэдэж байна гэсэн үг.

ХАЛЗРАЛТЫГ ТОЙРОН ГАРАХ БОЛОМЖГҮЙ Ч, ХОЙШЛУУЛЖ Ч БОЛНО, УРАГШЛУУЛЖ Ч БОЛНО

 Архи, тамхи, буруу хооллолт, нойргүй явах, өдөр бүр хлортой усаар толгойгоо угаах зэрэг нь үсний булцуунуудыг цагаасаа өмнө үхэхэд хүргэдэг. Мөн ядаргаа, стресс маш их нөлөөлдөг бөгөөд, халзрахаас айж санаагаа их зовоодог хүмүүс цагаасаа эрт халзардаг.

Эмчилгээ Тестостероныг дарангуйлахын тулд эмэгтэй бэлгийн гормоныг хэрэглэж болдог ч, гормоны байгалийн балансыг сүйтгэх аюултай байдаг. Барууны орнуудад эмчийн хяналтын дор гормоны бэлдмэлүүдийг уулгадаг. Манайд бол эмэгтэй бэлгийн гормон эстрогеныг гадуур, толгойны хуйханд нь шингээх байдлаар л хэрэглэдэг болохоор зөвхөн энэ түвшинд л үйлчилнэ.

Хооллох дэглэм Халзрах ирээдүйтэй хүнд өөх тос ялгаруулдаг булчирхайны ажиллагааг идэвхжүүлдэг хоол хүнс хориотой байдаг. Хайрсан, хуурсан, халуун ногоотой, утсан, давсалсан, чихэрлэг хүнс болон өндөг, өөхтэй мах, дотор мах зэрэг хүнс муу гэсэн үг.

Үсний арчилгааТолгойгоо шаардлагатай үед нь л угаах бөгөөд цэвэр усаар, эсвэл ядаж буцалсан усаар угааж байвал зохино. Хлортой ус булцуунд хортой. Үс унахын эсрэг гэх шампунь бараг тус болохгүй, харин сэргийлэх байдлаар үсээ унаж эхлэхээс нь өмнө байнга хэрэглэж байхад тус болох талтай. Хуйхандаа массаж хийх нь нэлээд ач тусаа өгдөг.

Саунд байнга суух болон хүйтэнд малгайгүй явах зэрэг нь халзан ирээдүйг ихээхэн наашлуулдаг гэдгийг анхаараарай. Амин дэм, кальци, хүхэр, цахиур, селен, магни, А болон В группын Амин дэмүүд орсон бэлдмэл хэрэглээрэй. Мөн өдөр бүр халзарч эхэлж байгаа болон халцарсан газруудаа 10 минутын турш зөөлөн алчуураар эрчимтэйгээр үрж байхыг зөвлөдөг. Үүний үр дүнд 3 – 4 сарын дараа бүр таг гялаан болсон байсан газруудад ч үс ургаж эхэлдэг хэмээх зөвөлгөө бий.

 

Таны сурталчилгаа