Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 15 давхар үйлчилгээтэй орон сууцны "Голден будда" хотхонд 2020 оны 02 сарын 29-ний өдөр гүйцэтгэгч “Миний Сайншанд” ХХК-ны заслын ажилтан Д.А нь 9 давхарын галын гадна шат суурилагдах 55*70*70 хэмжээтэй хайрцагны заслын ажил хийж байхдаа галын шатны нүхээр 9 давхраас 6 давхар хүртэл унаж нас барсан ноцтой осол гарчээ.
Тус газарт хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг шалгалт хийхэд өндрөөс унах болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй, ажилтан өндрийн бүсийг бүрэн хэрэглэж хэвшээгүйн улмаас осол гарсан нь тогтоогдсон байна.