Их Британийн Хунтайж Харригийн гэргий Меган Маркл эцэг Томас Марклтай таагүй харилцаатай байдаг аж. Тэгвэл Томас Маркл охиныхоо гаргасан шийдвэрийг буруушаасан мэдэгдлийг хийжээ. Тэрээр охиноо Их Британийн хаант засгийг дорд үзэж байна хэмээн буруутгахын сацуу энэ бүхнийг мөнгөний төлөө хийж байж гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. "Тэд хаант засгийг өрөвдөлтэй болгож, үнэ цэнийг нь унагааж байна. Тэд үүнийг титэмтэй “Walmart” болгож байна. Ийм зүйл хийх ёсгүй байсан юм” хэмээн тэрбээр Хунтайж Харри болон түүний гэргий нарын хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байх шийдвэр гаргасантай нь холбогдуулан тайлбар өгөхдөө мэдэгдсэн байна.
Мөн тэрээр “Гэрлэх үедээ тэд хааны гэр бүлийн нэг хэсэг байж, гэр бүлийн гишүүнийг төлөөлөх үүргийг авсан. Үүнийгээ биелүүлэхгүй байх нь тэнэг хэрэг юм. Их Британийн хаант засаг бол өнөөг хүртэл оршин тогтносон хамгийн агуу засаглалын нэг юм” хэмээн Томас Маркл ярьжээ.