Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдвар илэрсэн Франц иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулж байгаа тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн.  Тэгвэл дээрх нэгдүгээр хавьтлын хүмүүсийн  онош сөрөг буюу халдваргүй гарсан болохыг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгөх үеэрээ танилцуулжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар : 

- Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах

- Шилдэг уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох

- УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл

- Улаанбаатар хотын  төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, үнэргүйжүүлэх ажлын явц гээд 17 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад нууцын зэрэглэлтэй асуудал ч багтсан байна.

 

 

Таны сурталчилгаа