Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд халдвар авсан тухай мэдээллүүд байгаа. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт бие нь муудсан Их Британийн эрүүл мэндийн дэд сайд Надин Доррис халдвар авсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Одоогоор тусгаарлагдан эмчлүүлж байгаа эрүүл мэндийн сайдын бие хэвийн байгаа тухай “Times of London” сонин мэдээлсэн байна. Доррис өнгөрсөн долоо хоногийн турш парламентын олон гишүүнтэй уулзаж, ерөнхий сайд Борис Жонсоны хамт хүлээн авалтад оролцож байжээ.
ЭХ СУРВАЛЖ: Reuters